Шуурхай мэдээ
5 дугаар цэцэрлэг
Байгууллагын товч танилцуулга
Манай цэцэрлэг нь 1970 оны 10 сарын 12 нд одоогийн Богдын гол багийн нутаг дэвсгэрт 12 багш ажилтантай байгуулагдаж байсан.1976 онд зориулалтын байранд 5 бүлэг 17 багш ажилтантай болж үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж ирсэн .Одоо манай байгууллага Ж.Рааш эрхлэгчтэй 8 бүлэг 9 багш ,8 туслах багш, 10 ажилтантай өдөрт 280-310 гаруй хүүхэд авч хүүхэд бүрийг бие сэтгэлээр эрүүл өсгөн бойжуулж ,тэдний нас сэтгэхүйн онцлог хэрэгцээнд нийцсэн орчин бүрдүүлж ажиллах зорилготой үйл ажиллагаагаа явуулж байна.