2 дугаар цэцэрлэг
ЗАВХАН АЙМГИЙН УЛИАСТАЙ СУМЫН 2-Р ЦЭЦЭРЛЭГ
Тус цэцэрлэг анх 1945 онд 1 бүлэг 25 хүүхэд 3 багш ажилтантай Артелийн цэцэрлэг нэртэйгээр байгуулагджээ.Тус цэцэрлэг нь өөрийнхөө түүхэн хөгжлийн явцад хүүхдийн тоо нь жилээс жилд өсөж, материаллаг баазаа бэхжүүлэн ажилласаар 2016 онд онд тус цэцэрлэг 100 хүүхдийн барилга шинээр ашиглалтанд орж, одоо 5 бүлэгт 200 гаруй хүүхэд 20 багш, ажилтантай 2-5 хүртэлх насны хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг эзэмшүүлж, сургалтын ая тухтай таатай орчинг бүрдүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус цэцэрлэг нь Монгол улсын сургуулийн өмнөх боловсролын салбарын хөгжил дэвшилд оруулсан бодит хувь нэмрийг өндрөөр үнэлж 1992 онд Улсын тэргүүний цэцэрлэгээр шалгарч байсан бөгөөд аймаг орон нутгийн болон улсын чанартай хүүхдийн уралдаан тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцож байна. Мэргэжлийн багш нараар бүрэн хангагдсан Бакалавр 7, магистр 2 нийт багш нарын 66% мэргэжлийн зэрэгтэй. Одоо манай хамт олны дотор Боловсролын болон бусад салбарын тэргүүний цол тэмдгээр 3, Хүндэт жуух бичгээр 5 хүн шагнагдан ажиллаж байна
- Цэцэрлэгийн эрхэм зорилго:
Манай цэцэрлэг нь бага насны хүүхдийг эрүүл , тохилог орчинд, харилцааны зөв хандлага дадал хэвшилтэй, өөрийн бүтээлч үйлээр хөгжих орчин нөхцөлийг бүрдүүлэн ажиллана.
- Цэцэрлэгийн алсын хараа
Хүүхдийн хөгжлийг цогц байдлаар шийдсэнээр эрүүл бие бялдартай, харилцааны зөв хандлага, дадал хэвшилтэй бүтээлч зөв монгол хүн бэлтгэх
- Цэцэрлэгийн үзэл баримтлал:
“ БИД - ХҮҮХДИЙН ТОЛЬ ЮМ. ЭНЭ ТОЛИНЫ ЗӨВ ТУСГАЛ ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН ҮНДЭС СУУРЬ”
- Цэцэрлэгийн хамт олны эрхэмлэх зарчмууд
- Хүүхдийн эрхийг хүндэтгэх, хайрлах
- Хүүхдийн хамгийн ойр дотны туслагч байж урамшуулан өөртөө итгэх итгэлийг бий болгох,тэдний алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрч хүүхдэд хайр анхаарал, халамжийг мэдрүүлэх
- Ажилсаг,бүтээлч,идэвхи санаачилгатай байх
- Өдөр бүр бие биенээ, бусдыг хайрлан хүндэтгэн эелдэг найрсаг харилцаж , эерэг уур амьсгалтай орчин бүрдүүлэх
Бидний ажлыг хүндэтгэн хамтран ажилладаг эцэг эхчүүд, түншлэгч байгууллага, хамт олонд өөрийн сайтаар дамжуулан гүн талархал илэрхийлье.
Улиастай сумын 2-р цэцэрлэгийн хамт олон