Хоршоог хөгжүүлэх сангийн зээл олголоо

2022-05-11

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны А/361 дүгээр тушаалаар батлагдсан “Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу 2022 оны 03 сарын 08-наас 2022 оны 04 сарын 08-ны хугацаанд Хоршоо хөгжүүлэх сангийн төслийг зарлаж энэ хугацаанд 8 хоршоо, 4 ЖДҮҮ эрхлэгчээс нийт 12 төсөл хүлээн авч хоршоог хөгжүүлэх сангийн Төсөл сонгон шалгаруулах хорооны хурлыг зохион байгууллаа.
Төсөл ирүүлсэн хоршоо, ЖДҮҮ эрхлэгчид төслөө танилцуулж хамгааллаа. Төсөл сонгон шалгаруулалтаар нийт 270,000,000 төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэн, сумын Засаг даргын 2021.04.25-ны өдрийн А/96 дугаар захирамжаар баталгаажуулах зээлийн гэрээ байгуулж, зээл олголоо.