Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох төслийг зарлаж байна.

2022-03-07

Зорилго: Сумдад үйл ажиллагаа эрхэлж байгаа хоршоодоор дамжуулан ажлын байр бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг сайжруулах, орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах хоршоо, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжид санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд оршино.

Үйл ажиллагааны чиглэл:

  • Эрчимжсэн аж ахуй, үйлдвэрлэл
  • Газар тариалан үйлдвэрлэл
  • Ногоон байгууламж нэмэгдүүлэх
  • Шахмал түлш үйлдвэрлэл
  • Хог дахин боловсруулах үйлдвэрлэл
  • Малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрлэл
  • Хүнсний үйлдвэрлэл
  • Хөнгөн үйлдвэрлэл
  • Барилгын материал үйлдвэрлэл
  • Шинэлэг төрлийн үйлчилгээ

Зээлийн нөхцөл: Хоршоо, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжид жилийн 3 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, эргэн төлөгдөх нөхцөлтэй, 10.0-50.0 сая хүртэл төгрөгийн санхүүгийн зээлийг олгоно.

Сангаас зээл авч, төсөл хэрэгжүүлэх хоршоо, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжид тавигдах шаардлага:

1. Тухайн суманд бүртгэлтэй, 3-аас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа эрхэлж байгаа

2. Монгол банкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх

3. Зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, хугацаанд нь төлөх төлбөрийн чадвартай, барьцаа хөрөнгөтэй байх

4. Хоршоолох үйл ажиллагаа болон жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэх талаар зохих мэдлэг, туршлагатай байх

5.Хоршоо нь Хоршооны тухай хуульд заасны дагуу хоршоодын холбоонд элсэж тодорхойлолт авсан байх, ЖДҮҮЭ нь Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 6.1-д заасан байгууллагад бүртгүүлж, тодорхойлолт авсан аж ахуйн нэгж байх

6. Гурваас доошгүй жил идэвхтэй үйл ажиллагаа эрхэлж, санхүүгийн тайлангаар баталгаажуулсан байх

Зээлд хамрагдах төсөлд тавигдах шаардлага:

Төсөл нь хэрэгжүүлэгчийн мэдээлэл, үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, хүний нөөцийн удирдлагын тухай мэдээлэл, зах зээлийн судалгаа, эдийн засгийн тооцоо, дүгнэлт, хавсралт гэсэн хэсгээс бүрдэх бөгөөд эхлэх, төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт сайжруулалт, дуусгавар болох хугацааг тодорхой заасан байна.

1.Төсөл хэрэгжүүлэгчийн тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана:

1.1 Төслийн товч агуулга

1.2 Хуулийн этгээдийн нэр

1.3 Үйлдвэр, үйлчилгээ, худалдаа эрхэлж буй хаяг байршил

1.4 Хуулийн этгээдийн албан ёсны хаяг

1.5 Төсөл хэрэгжих байршил

1.6 Тухайн суманд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршоог хөгжүүлэх бодлогын хүрээнд орон нутгийн нөөцөд түшиглэн үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгох, орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн байх

1.7 Төслийн хүрэх үр дүн, зорилт тодорхой байх

1.8 Төслийг хэрэгжүүлэх явцад учирч болзошгүй эрсдэлийг бодитой тодорхойлсон, даван туулах арга замыг тусгасан байх

 

2. Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны үйл ажиллагааны тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана:

2.1 Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны технологийн ажиллагаа

2.2.Түүхий эдийн чанарын үзүүлэлт, нөөц

2.3.Үйлдвэрлэлийн хүчин чадал

2.4.Хэрэгжүүлэх төсөлд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт

 

3. Удирдлага зохион байгуулалт болон хүний нөөцийн удирдлагын тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана:

3.1. Даргын иргэний үнэмлэхийн хуулбар

3.2. Бүтэц, орон тоо

3.3. Ажиллагсдын мэргэжил, мэргэшил, ур чадвар

3.4. Шинээр бий болгох ажлын байрны тоо

 

Төслийн шаардлагыг хангасан хоршоо, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж нь төсөлд дараах материалуудыг заавал хавсаргаж ирүүлнэ.

1. Зээлийн өргөдөл

2. Төслийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалд хамрагдах тооцоо

3. Хөрөнгө оруулалтын тооцоо (өөрийн хөрөнгө оруулалтын хэмжээ, зээлийн зарцуулалтын тооцоо)

4. Төслийн өгөөж, хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа

5. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шаардлагатай бол тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар

6.Хуулийн этгээдийн хаягийн тодорхойлолт, үүсгэн байгуулагчийн дэлгэрэнгүй лавлагаа

7.Барьцаалах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн болон эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын гэрээ, кадастрын зургийн хуулбар

8.Хэрэв зээлийн хэвийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээ, зээлийн дансны баталгаажсан хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар

9.Сүүлийн 3 жилийн санхүүгийн баталгаажсан тайлан

10. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгүүлсэн тухай тухайн жилийн тодорхойлолт

11.Нийгмийн даатгалд хамруулсан ажилтны тоо, төлж байгаа шимтгэлийн хэмжээ болон нийгмийн даатгалын байгууллагад хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх тодорхойлолт

12.Төлбөртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдээгүй талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт

13.Төлсөн татварын хэмжээ болон татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх харьяа татварын албаны тодорхойлолт

14.Тухайн төсөл болон төсөл хэрэгжүүлэгчийн талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрснийг илэрхийлсэн мэдэгдэл

Жич: Төсөл, түүнд хавсаргасан материалын үнэн зөв байдлыг төсөл ирүүлэгч хоршоо, ЖДҮҮЭ бүрэн хариуцаж, дугтуйнд хийж битүүмжлэн лацтай ирүүлнэ.

 

Төсөл хүлээн авах:

Төсөл хүлээн авах хугацаа: 2022 оны 03 дугаар сарын 08-наас 04 дүгээр сарын 08-ний 18.00 цаг хүртэл ажлын өдрүүдэд хүлээн авна.

Хаана хүлээн авах: Улиастай сумын ЗДТГ-т ирүүлэх

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 99076972