Хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаагүй иргэн, аж ахуйн нэгжийн зээлийг эргүүлэн татах ажиллагаа явагдаж байна.

2023-05-16

Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 03 дугаар сарын 27-ний өдрийн 04 тоот тогтоолоор батлагдсан хяналт тавих зөвлөл хоршоо хөгжүүлэх сангаас 2021, 2022 онд олгогдсон зээлийн ашиглалт, зарцуулалт, эргэн төлөлтийн байдалтай газар дээр нь очиж танилцаж, мэдээлэл солилцон гэрээний үүргээ биелүүлээгүй иргэн, аж ахуйн нэгжид хугацаатай мэдэгдэл өгч эргэн татуулах ажиллагаа хийгдэж байна.