ТАРИАЛАН ЭРХЛЭГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

2023-04-24

Улиастай сумын Засаг даргын тамгын газар, Best хөтөлбөр, Завхан аймаг дахь тариалан эрхлэгчдийн холбоотой хамтран “Улиастай сумын тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн”-ийг 04 дүгээр сарын 20-ний өдөр зохион байгууллаа. Тус зөвлөгөөнийг нээж Улиастай сумын Засаг дарга, Хотын захирагч Ч.Наранбат үг хэлэв. Тус зөвлөгөөнөөр Улиастай сумын 2022 оны газар тариалангийн чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажлын тайланг Засаг дарга, Хотын захирагч Ч.Наранбат хэлэлцүүллээ.

“Газар тариалангийн салбарын бодлого, эрх зүйн шинэчлэл, хэрэгжилт” сэдвээр ХХААГ-ын үйлдвэр худалдаа үйлчилгээний албаны дарга А.Батсуурь, “Үндэсний тариалан эрхлэгчдийн холбоо”-ний танилцуулгыг МТҮХ-ны гүйцэтгэх захирал Д.Өнөржаргал, “Цаг агаарын урт болон богино хугацааны мэдээлэл”-ийг УЦУОША-ны мэдээлэл үйлчилгээний албаны дарга Б.Алзахгүй, Газрын тухай багц хууль, цахим шилжилтийн мэдээллийг ГХХБГ-ын  удирдлагын хэлтсийн дарга Ж.Будсүрэн, “Best хөтөлбөрийн танилцуулга, хоршооны тухай ойлголт”-ийн талаар бизнесийн зөвлөх Д.Цэрэндулам, “Хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл”-ийн мэдээллийг ХААН банкны зээл хариуцсан менежер н.Сэрээдорж, төрийн банкны харилцааны ахлах мэргэжилтэн Г.Пүрэвдорж, “Сав баглаа боодол, хаяг шошго”-ний мэдээллийг Улиастай сумын худалдаа, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Д.Байгалмаа нар өгч,   тариалан эрхлэгчдийн санал бодлыг сонсож цаашид 2022 онд дэвшүүлсэн уриалгаа бүрэн хэрэгжүүлж, тариалан эрхлэгчдийг хоршоо, бүлгийн зохион байгуулалтад оруулж хамтын хөдөлмөр эрхлэлт, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийг өвлийн хүлэмжтэй болохыг дэмжих зорилтуудаа хэрэгжүүлж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Зөвлөгөөнд 86 тариаланч оролцож, зөвлөгөөн амжилттай өндөрлөлөө.