Сургалт зохион байгууллаа

2022-09-23

 

 

Аймгийн Статистикийн хэлтэс, Улиастай сумын ЗДТГ хамтран 2022.09.22-ны өдөр  Улиастай сумд аж үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд сургалт зохион байгууллаа. Сургалтад аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл 21 хүн оролцлоо.

 Сургалтыг нээж аймгийн Статистикийн хэлтсийн дарга Б.Цэгмид, сумын Засаг дарга Ч.Наранбат нар үг хэлэн, сургалтаар аймгийн Статистикийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Батнасан  “Албан ёсны статистикийн мэдээг онлайн программ ашиглан мэдээлэх нь”, МУИС-Завхан сургуулийн маркетингийн багш Ж.Эрдэнэзаяа  “Бизнесээ хэрхэн амжилттай удирдах вэ?”, аймгийн Татварын хэлтэсийн улсын байцаагч М.Урантуяа “Татвар төлөгчийн бүртгэл, цахим татварын систем”, Нийгмийн даатгалын хэлтсийн сургалт, сурталчилгаа, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн Э.Рэнжиндорж “Нийгмийн даатгалын тухай хууль, нийгмийн даатгалын цахим үйлчилгээний тухай” сэдвүүдийн хүрээнд тус тус мэдээлэл хийлээ.

Мөн АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилттэй BEST хөтөлбөрийн ЗАВХАН салбарын зохицуулагч М.Цэрэндулам хөтөлбөрийнхөө талаарх товч мэдээллийг танилцуулан, аж ахуйн нэгжүүдийн тайлагнах хариуцлага маш чухал, жижиг асуудлаа шийдвэрлэхгүй байх нь эргээд том боломжуудыг нь хааж байдаг тухай  мэдээлэл хүргэлээ.

Сургалтын үр дүнд аж ахуйн нэгжүүд аж үйлдвэрлэлийн мэдээгээ онлайн програм ашиглан мэдээлэхэд суралцаж, бизнесээ амжилттай явуулахад юунд хэрхэн анхаарах, нийгмийн даатгалд хамрагдахын ач холбогдол, татварын хөнгөлөлтөд  хэрхэн хамрагдах боломжтой зэрэг хэрэгтэй мэдээллүүдээ авч чадсан гэдэгт итгэлтэй байна. Мөн сургалтын төгсгөлд сургалтад оролцогчид сонирхсон асуултаа асууж, харилцан ярилцлага өрнүүлсээр сургалтын үйл ажиллагаа өндөрлөлөө.

Хамтран ажилласан байгууллага, албан хаагчдад  талархал илэрхийлье. https://www.facebook.com/janchivdechin.erdenezaya https://www.facebook.com/tserendulam.myanganbuu https://www.facebook.com/batnasan.damdinsvren https://www.facebook.com/manaljaw.urantuya https://www.facebook.com/rea.nd.14