Иргэд та бүхэн "e-Mongolia" системээр дамжуулан 2023 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын саналаа өгөх боломжтой.

2022-05-13

Орон нутгийн хөгжлийн сан /ОНХС/-гийн хөрөнгө оруулалтаар 2023 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд иргэдээс цахимаар санал авч байна. Цахим санал асуулга 2022 оны дөрөвдүгээр сарын 15-наас улс орон даяар эхэлсэн бөгөөд зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх юм.
Иргэд ажиллаж, амьдарч буй орчиндоо тулгарч буй асуудлаа тодорхойлж, саналаа өгснөөр тухайн тулгамдсан асуудлыг шийдэж, орчин нөхцөлөө сайжруулах боломжийг иргэдэд олгодог чухал ач холбогдолтой санал асуулга юм.
Иргэд та бүхэн "e-Mongolia" системээр дамжуулан 2023 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын саналаа өгөх боломжтой. Та амьдрах орчноо сайжруулахад 2 минут зарцуулаарай.
💁‍♀️Үйлчилгээ авах:
1. www.e-mongolia.mn сайтад нэвтэрч орох
2. Үйлчилгээнүүд цэсээс Эдийн засаг, санхүү гэсэн дэд цэсийг сонгох
3. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд иргэдийн санал асуулга гэсэн үйлчилгээг цахимаар авах боломжтой.