Ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль

СУРГУУЛИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО

Эрүүл биетэй, зөв хандлагатай, сурах эрмэлзэлтэй бүтээлч хүүхэд болж төлөвшинө.

Удирдлагын зорилт:

Суралцагчдаа дээдлэн, багш, ажилтан, ажилчид, эцэг эхийн зөв үйл, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэгч байх

       Багшийн зорилт:

Хүүхэд нэг бүрт хүрч ажиллан, шавь нарынхаа итгэл хүндлэлийг хүлээн, бүтээлч аргуудаас суралцаж, хүүхдээ судалж чаддаг байх

Ажилтан, ажилчдын зорилт:

Эрүүл харилцаа, аюулгүй орчин бүрдүүлж,хүүхдийн дотны туслагч байх

 ТҮҮХЭН ЗАМНАЛ

                Манай сургууль анх 1986 онд хичээлийн 2 байр 3 бүлэг бүхий нэгдүгээр 8-н жилийн салбар сургууль болон байгуулагдсан. Тус сургууль нь өөрийн түүхэн хөгжлийнхөө явцад 1987 онд 8 жилийн сургууль, 1997 онд 10 жилийн сургууль болж өргөжсөн.

                Одоогоор 20 бүлэг, 530гаруй суралцагчид, 32 багш, сурган хүмүүжүүлэгчид, захиргаа, аж ахуйн 24ажилтан албан хаагчтай үйл ажиллагаагаа явуулж байна.

  • 2007 онд “Хүүхдэд ээлтэй шилдэг сургууль” өргөмжлөлөөр шагнагдсан.
  • 2007 онд “Шилдэг үнэлгээтэй сургууль”-иар өргөмжилсөн.
  • 2010 онд багш сурган хүмүүжүүлэгчдийн дунд зохион байгуулагдсан урлагийн наадамд 1-р байр эзэлж 400000 төгрөгөөр шагнагдсан.
  • 2010 онд “Эрүүл орчин ногоон сургууль” аяны хүрээнд амжилттай оролцож 3-р байр эзэлсэн.
  • 2010 онд “Монгол улсын шилдэг менежменттэй сургууль”-иар өргөмжилсөн.
  • 2010 онд Боловсролын салбарын 2009 оны ажлын үр дүнгийн үнэлгээгээр 3-р байр эзэлсэн.
  • 2011 онд “Эрх зүйн ухамсар- ирээдүйн хөгжил” сэдэвт Дэвжээ тэмцээнд 1-р байр эзэлсэн.
  • 2011 онд “ Эрүүл мэндийн орчныг сайжруулъя” аяны хүрээнд амжилттай оролцож 1-р байр эзлэн 2000$-оор шагнагдсан.
  • 2011 онд “Шилдэг менежменттэй ТОП-20” сургуулиар шалгарсан.
  • 2012 онд ДЗОУБ-аас зохион явуулсан “Хүүхдэд ээлтэй орчин” уралдааны аянд тэргүүн байр эзэлж 3000$-оор тус тус шагнагдсан.
  • 2014 онд НДХ-ээс “Шилдэг хамт олон”-оор шагнагсан
  • 2015 оны “Физикийн багийн олимпиад-VIII”-ийн “Шилдэг сургууль”
  • 2012-2016 онуудадБоловсролын салбарын ажлын үр дүнгийн үнэлгээгээр эхний V дотор байр эзэлсэн.
  • 2015 оны “Эрүүл мэндийн дэмжигч байгууллага”-аар шалгарсан
  • 2015 оны ЭЕШ-ын дүнгээр VI байр эзэлсэн.
  • 2016 оны ЭЕШ-ын дүнгээр IV байр эзэлсэн.

 Захиргаа, аж ахуйн  хамт олон

Манай сургуулийн хамт олны дотроостөрийн дээд одон медалиар 4 багш, албан хаагчид, боловсролын болон бусад салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр 12 багш, албан хаагчид шагнагдсан. Нийт багшлах бүрэлдэхүүний  дотор магистр 9, тэргүүлэхзэрэгтэй багш 13, заах аргач багш15, багш нарын 84,7%-ийг мэргэжлийн зэрэгтэй багш нар эзэлж байна.

Тус сургууль нь БШУ-ны салбарын чанарын шинэчлэлийг хэрэгжүүлж бага, дунд, ахлах боловсролын түвшинд хүүхэд бүрийн авьяас сонирхол, чадвар хувь шинжийг нээдэг тэднийг хөгжүүлдэг, дэмждэг, хүүхэд нэг бүртэй ажилладаг арга зүй сургалтын зохион байгуулалтыг бий болгож хүүхдийг өөртөө итгэлтэй өөрийгөө илэрхийлэх чадвартай, сурах арга барилтай болгон төлөвшүүлж байна.

Сүүлийн 5 жилийн хугацаанд их, дээд сургуульд элсэн орох ерөнхий шалгалтанд төгсөх ангийн сурагчид маань тогтмол эхний байруудыг эзэлсэн.

МИНИЙ СУРГУУЛЬ

Алаг бүрдэн чулуун дээгүүр

Арилжаа цэнхэр Богдын гол оо

Хавтгай цагаан дэнж дээгүүр

Ханаа дугуйлсан миний сургууль

                        Бидний хаяг “Шинэ хороо

Бичигдэх түүх нь энэ зууных

Унаган нутагтаа идэрхэн сургууль

Улиастай хотын “Хөгжил сургууль”

Эх орны баруун хойморт

Эртний түүхт Завхан нутаг

Энгэр дээрх алдрын одон шиг

Эгнэгт гялалзах бидний сургууль

                        Бидний хаяг “Шинэ хороо”

Бичигдэх түүх нь энэ зууных

Унаган нутагтаа идэрхэн сургууль

Улиастай хотын “Хөгжил сургууль”

 

Үг. Х.Бат-Өлзий                     Ая. Г.Гэрэлсайхан

Байгууллагын нийтлэл

Facebook