8 дугаар цэцэрлэг

Завхан аймгийн Улиастай сумын Улсын тэргүүний 8-р цэцэрлэгт сурч хүмүүжиж байсан болон, одоо суралцаж байгаа хүүхэд багачууд эцэг эхчүүд үе үеийн удирдлага, багш ажилчиддаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье!

Манай цэцэрлэг нь анх 1990 оны 1 сарын 1-ээс 50 хүүхдийн хүчин чадалтай 8 багш ажилчидтай,6 гэрт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй.

Одоо тус цэцэрлэг нь 5 бүлэгт 160 гаруй хүүхдийг хүлээн авч, 6 багш бүгд 22 ажиллагсадтайгаар 2-6 хүртэлх насны хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг эзэмшүүлж, сургалтын ая тухтай таатай орчинг бүрдүүлж ажиллаж  байна.

Эрхлэгчээр:

  • Д.Уранчимэг\БТА, Тэргүүлэх багш\ 1990-2016 онд тус цэцэрлэгийг үүсгэн байгуулж “Улсын тэргүүний цэцэрлэг” хэмээх эрхэм хүндтэй нэр алдарыг хүртэж хамт олноо манлайлан ажилласан.
  • С.Юмчмаа \БТА, Зөвлөх багш\ 2017 оноос тус байгууллагыг удирдан зохион байгуулж, амжилттай ажиллаж байна.

Манай цэцэрлэгт  МУ-ын зөвлөх багш-1, Тэргүүлэх зэрэгтэй багш-1, Арга зүйч-2,  Боловсролын тэргүүний ажилтан-4, Худалдаа үйлдвэрлэлийн тэргүүний ажилтан-2  тус тус ажилладаг.

Манай хамт олон шинэ хичээлийн жилд хүүхэд бүрийг хөгжүүлж, тэдний авьяас чадварыг нээн , ардын уламжлалт ёс заншлаас суралцах зорилго тавин ажиллаж,  хүүхдийн хөгжил төлөвшилд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэн  байнга хамтран ажиллахад үйл ажиллагааны гол хандлагаа чиглүүлдэг.

 

Эрхэмлэх зүйл:

  • Манай цэцэрлэг хүүхдийн хүсэл сонирхол, хэрэгцээнд тулгуурласан тэдний чөлөөт байдал, идэвхитэй үйл ажиллагааг дэмжсэн, хүүхэд тоглох явцдаа өөрөө суралцах хөгжих орчинг бүрдүүлсэн байна.

Бидний эрхэмлэх зарчим

  • Хуулиа дээдлэх
  • Хүүхдээ эрхэмлэх
  • Хөгжлийг дэмжих
  • Чанарыг баримтлах

Манай хамт олны амжилтаас...

  • 2011 онд “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага ”-ын болзлыг амжилттай биелүүлж “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-ын БАТЛАМЖ
  • 2011 онд Манай хамт олны боловсролын шинэчлэлд оруулж байгаа хувь нэмрийг өндрөөр үнэлж Аймгийн шилдэгийн шилдэг цэцэрлэгээр шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал
  • 2012 онд Цэцэрлэгийн орчныг цэцэрлэглэгжүүлж анги танхимд цэцэг тарих, цэцгийн мандал байгуулах, чацарганы төгөлтэй болох зорилт тавьж ажилласнаар “Ногоон цэцэрлэг” 3 дугаар зэрэглэлийн гэрчилгээ
  • 2013 онд “Улсын тэргүүний цэцэрлэг ” өргөмжлөл
  • 2014 онд “Ногоон цэцэрлэг” 2-р зэргийн болзлыг ханган биелүүлж гэрчилгээ мөнгөн шагнал
  • 2015 онд “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-ын 1 шатны болзлыг хангаж “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-ын БАТЛАМЖ мөнгөн шагнал
  • 2016 онд байгууллагын хамт олны ололт амжилтыг үнэлж “Хичээнгүй зүтгэл Мөнгөн гэрэгэ” цом “Хүндэт өргөмжлөл”-өөр тус тус шагнуулсан.

Бидний ажилд туслалцаа дэмжлэг үзүүлж хамтран ажилладаг эцэг эхчүүд,түншлэгч  байгууллага хамт олонд өөрийн сайтаар дамжуулан гүн талархал илэрхийлж,монгол орны ирээдүй хойч үе хүүхэд багачуудын төлөө зориулж байгаа үйлс бүхэн тань дэлгэрэн дээшилж арвижин дэвжихийн өлзийтэй ерөөлийг өргөе!

Хүндэтгэсэн:

Улсын тэргүүний 8-р цэцэрлэгийн хамт олон

 

 

Харилцах утас: 70463098

Хаяг: Завхан аймаг Улиастай сум- Чигэстэй баг Худгийн ам 1-р гудамж.

АДМИН: ОТГОНБААТАР АЛТАНТУЯА

 

Байгууллагын нийтлэл

Facebook