“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД ЗАВХАН АЙМГИЙН, УЛИАСТАЙ СУМ 2030 ОН ХҮРТЭЛ 5 САЯАС ДООШГҮЙ МОД ТАРИХ ЗОРИЛТ ТАВИН АЖИЛЛАЖ БАЙНА.

2021-10-14

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Завхан аймаг 2030 он хүртэл 20 саяас доошгүй, жил бүр 2 саяас доошгүй мод, бут сөөг тарих зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд Улиастай сум 2030 он хүртэл 5 саяас доошгүй, жил бүр 5 зуун мянгаас доошгүй  мод, бут сөөг тарих зорилт дэвшүүллээ.

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний нээлтийг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрүүдэд зохион байгуулж нийтийн эзэмшлийн  3 байрлалд  давхардсан тоогоор 68 аж ахуйн нэгж байгууллагын 816 албан хаагчдыг оролцуулан 6.5 га талбайд гацуур, улиас, бургас, чацарганы 4 төрөл 1960 ширхэг суулгац тарилаа.