Голын ай сав дагуу эргүүл хяналт шалгалтыг хийж байна

2021-07-05

Голын ай сав дагуу эргүүл хяналт шалгалтыг хийж байна

 

             Завхан аймгийн Алтан гадас одонт Цагдаагийн газар,  Онцгой байдлын газар, Улиастай сумын Засаг даргын тамгын газрын хамтарсан  “УС-ЭРГҮҮЛ_ХЯНАЛТ_ШАЛГАЛТ"-ыг  Улиастай сумын  Богдын гол, Чигэстэй голын ай сав газраар  явган эргүүл, морьт эргүүл, завьт эргүүл, авто машинт эргүүлийг зохион байгуулж  машин засварласан 10, машин угаахыг завдсан 20,  гэр бүлээрээ амарч байсан 460 иргэнд хог хаягдлын тухай хууль ,Усны тухай хууль, Зөрчлийн тухай хуулийг  сурталчилж,  ойр орчны хог хаягдлыг цэвэрлүүлж дутагдлыг газар дээр нь арилгуулан ажиллалаа.

 

Голын ай сав газруудаар нисдэг төхөөрөмжөөр дүрс бичлэг хийх тогтмол хяналт тавин санамж сэрэмжлүүлэг тараан ажиллаж байна.

 

                  Улиастай сумын  Засаг даргын тамгын газар