ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ “ЦАХИМ”-ААР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2021-04-09

ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ “ЦАХИМ”-ААР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

 

       Батлан хамгаалах салбарын эрх зүйн шинэчлэлийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, иргэдэд эх орноо батлан хамгаалахад оролцох, цэргийн алба хаагчдад сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн  штабаас зохион байгуулсан хугацаат  цэргийн алба хаагчид,  тэдгээрийн ар гэрийнхнийг  оролцуулсан   “ЦАХИМ УУЛЗАЛТ-ыг 2021 оны 04 дүгээр  сарын 09-ны өдөр зохион  байгууллаа.  Уулзалтанд Завхан аймгийн Улиастай сумын Засаг дарга, хотын захирагч Ч.Наранбат, Засаг даргын Тамгын газрын дарга Т.Мөнхбаатар,  Зэвсэгт хүчний 123 дугаар ангид алба хааж буй 9 цэргийн албан хаагчийн ар гэрийнхэн оролцлоо.

         Уулзалтын үеэр сумын Засаг дарга хотын захирагч Ч.Наранбат,  цэргийн алба хааж буй иргэдийн эцэг эхчүүд  мэндчилгээ дэвшүүллээ. Мөн Зэвсэгт хүчний  99 жилийн түүхт  123 дугаар анги танилцуулга  мэдээлэл хийж,   урлагийн тоглолт үзүүллээ.

Хугацаат цэргийн албан хаагчид эцэг эх,  ар гэртээ мэндчилгээ дэвшүүлж,  харилцан мэдээлэл солилцсон үр дүнтэй арга хэмжээ боллоо.

 

УЛИАСТАЙ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР