БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН УЛИАСТАЙ СУМЫН ЗАСАГ ДАРГА, ХОТЫН ЗАХИРАГЧ Ч.НАРАНБАТ ЦАГДААГИЙН ГАЗРЫН АЖИЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦАЖ ХАНДИВ ӨГЛӨӨ

2021-03-31

БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН УЛИАСТАЙ СУМЫН ЗАСАГ ДАРГА, ХОТЫН ЗАХИРАГЧ Ч.НАРАНБАТ ЦАГДААГИЙН ГАЗРЫН АЖИЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦАЖ ХАНДИВ ӨГЛӨӨ

          Аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/125 дугаар захирамжаар Улиастай сум бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Аймгийн цагдаагийн газрын хамт олон 24 цагаар сумын иргэдийн эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажиллаж, албан үүргээ нэр төртэй биелүүлж байгаад нь талархал илэрхийлж цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Отгонжаргалд хувийн автомашинаар албан үүргээ гүйцэтгэж байгаа алба хаагчдад нь зориулж 500 литр бензиний хандив өгч, ажлын амжилт хүслээ. Цаашид албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд та бүгдийг онцгой нөхцөлд ажиллаж буй байгууллага, аж ахуйн нэгж, төрийн алба хаагчдад /онцгой байдлын газар, нэгдсэн эмнэлэг, мэргэжлийн хяналтын газар гэх мэт/ сэтгэлийн хандив өргөж, дэмжиж ажиллахыг уриалж байна.

БИД ХАМТДАА.