УСЗДТГ, Ногоон байгууламжийн алба мод бут хэлбэржүүлэх, хортон шавьжнаас хамгаалах хаврын ээлжит ажлаа эхлүүлээд байна.

2021-03-25

УСЗДТГ, Ногоон байгууламжийн алба мод бут хэлбэржүүлэх, хортон шавьжнаас хамгаалах

хаврын ээлжит ажлаа эхлүүлээд байна.

 

 

Мод бут хэлбэржүүлэх, хортон шавьжнаас хамгаалж шохойдлтын ажлын явц 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

   Мод бутыг шохойдохын ач тус

       Нарны туяа ба шөнийн хэт хүйтрэл хоёр түлэгдэлт үүсэгдэг Хаварт өдөр мэдэгдэхүйц уртассанаар нарны гэрэл хүрц тусдаг. Үүний үр дүнд жавартай хүйтэн өдөр байлаа ч үр жимсний моддын их бие ба мөчир өмнөд ба баруун өмнөд талаасаа +15 градус хүртэл хална.

        Гэтэл шөнөдөө -10-15 градус хүртэл хүйтрэх нь ердийн үзэгдэл тул мод ч ахин хөлддөг. Үүнээс болж өдөр нь гэсч амь наранд ээгдэн амь ороод байсан холтосны эсүүд температурын хэт их хэлбэлзлийг даалгүй үхдэг. Нарны түлэгдэлт ийм замаар үүсдэг. Үүний хайлж амжаагүй байгаа цасан давхарга нь нарны туяаг ойлгосноор модны их биеийн халалтыг нэмэгдүүлж, температурын огцом уналтыг ч нэмэгдүүлэх нөлөө үзүүлнэ.

Наранд түлэгдэхээс хамгаалах хэрэгсэл

        Холтсыг наранд халах явцыг багасгадаг дурын аргыг хэрэглэх замаар түлэгдэлтээс үүдэх гэмтлийг багасгах боломжтой. Үүний тулд штамб буюу үндэсний угнаас доод хэсгийн эхний мөчир хүртэлх их биеийн ил хэсэг, каркас үүсгэгч мөчрүүдийн салаалдаг хэсгийг шохойдож эсвэл ямар нэгэн цагаан эдээр ороож болно. Цагаан өнгө нь нарны туяаг ойлгох замаар холтсыг хэт халахаас сэргийлдэг.

Намар орой ба өвлийн сүүлээр нэмэх температуртай үед шохойддог. 2-3 кг болсон/унтраасан шохой, 50-100 г казеин цавуу, урьдчилаад халуун усанд уусгасан 400-500 г зэсийн байван 10 л хувинд холиод цөцгийн хэмжээнд хүртэл өтгөн болтол ус нэмсэн уусмалаар шохойддог.

 

УЛИАСТАЙ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР