Хариулга маллагаагүй малыг хаших ажлыг эрчимжүүлэх тухай

2021-01-15

Хариулга маллагаагүй  малыг хаших ажлыг эрчимжүүлэх тухай

 

       Улиастай сумын нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд хариулга  маллагаагүй мал улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр тарьж ургуулсан мод бутыг ихээр гэмтээж сүйтгэж байна.

Иймээс Хариулга маллагаагүй малыг 2021 оны 01 сарын 16-ны өдрөөс  эхлэн хаших ажлыг эхлүүлж байна.

       Хариулга маллагаагүй  нийтийн эзэмшлийн зам талбайд бэлчиж  мод бут сүйтгэсэн малын эздэд Зөрчлийн тухай хуулийн дагуу учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгж буюу 300,000/ гурван зуун мянган/ төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгж буюу 3,000,000 /гурван сая /төгрөгөөр торгоно.

 

   Хариулга маллагаагүй ногоон байгууламжийг сүйтгэж байгаа малын мэдээллийг доорх утсаар холбогдож өгнө үү

Утас: 70461200 ,88507374, 98080404, 99824510

                        УЛИАСТАЙ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР