ЗАМ ТАЛБАЙН ЦАС МӨСИЙГ ЦЭВЭРЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2020-12-31

ЗАМ ТАЛБАЙН ЦАС МӨСИЙГ ЦЭВЭРЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

        Улиастай сум Засаг Даргын Тамгын Газар нь 2020 оны 12 сарын 28-ны өдрийн 1/521 албан тоотын хүрээнд бүх нийтийг хамарсан цас цэвэрлэгээний ажлыг   2020 оны 12 дугаар сарын 30-ны 1100 цагт зохион байгуулав.

        Цас цэвэрлэгээнд Улиастай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 74  аж ахуйн нэгж, байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, төрийн болон төрийн өмчид газрууд “Хог хаягдлын тухай хуулийн  10 дугаар зүйлийн 10.2.10 дахь заалт Иргэн хуулийн этгээд нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас, мөсийг цэвэрлэх, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн  13.2.6 Иргэн, хуулийн этгээд оршин байгаа газартаа хамаарах замын бохирдол, цас мөсийг цэвэрлэх үүрэгтэй гэж заасны дагуу 74 байгууллагын 986 ажилтан албан хаагчид 28 км нийтийн эзэмшил явган болон хар  зам талбай  цас мөсийг цэвэрлэв .

       Мөн коронавируст халдвар (COVID-19)-ын цартахлын үед хэрэгжүүлэх халдвар хамгааллын дэглэм, хүн хоорондын зай 1,5-2 м  баримтлах  тал дээр анхааруулж сануулж ажиллаж байна.

 

 

УЛИАСТАЙ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР