ГУДАМЖ ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ЯВЦ

2020-10-13

ГУДАМЖ ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ЯВЦ

          Гудамж төслийн энэ оны санхүүжилтээс 3.0 тэрбум төгрөг хасагдсан хэдий ч “Төгс зам” ХХК нь замын ажлын гүйцэтгэлээ үргэлжлүүлсээр байна. Гудамжны гэрэлтүүлгийг цагийн горимоор асаах туршилт тохируулгын ажил хийгдэж унтарч асах, зарим тохиолдолд цөөн тооны гэрэл шатаж байгаа боловч гүйцэтгэл нь бүрэн дуусаагүй ажил учир гүйцэтгэгч компани өөрийн хөрөнгө зардлаар бүхийл боломжоо ашиглан засварлан сайжруулж ажилласаар байна.

         Энэ онд багтаан гүйцэтгэж дуусгаад хүлээлгэн өгөх байсан боловч санхүүжилтээс 3.0 тэрбум төгрөг татагдсанаар ажил гүйцэтгэх гэрээг сунгаад байна. Гэрээний хугацаанд ашиглалтын болон засварлах бүх зардлыг гүйцэтгэгч компани хариуцаж байгаа. Гэрээний хугацаа дуусгавар болсноор ажлын гүйцэтгэлийг улсын комисс хүлээж авах ба хүлээж авснаас хойш 3 жилийн хугацаанд гүйцэтгэгч компани ашиглалтын явцын засвар үйлчилгээг бүрэн хариуцдаг хуулийн заалттай.

 

УЛИАСТАЙ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ГАЗАР