ГЭР ХОРООЛЛЫН ГЭРЭЛТҮҮЛГИЙГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА

2020-10-10

ГЭР ХОРООЛЛЫН ГЭРЭЛТҮҮЛГИЙГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА

            "ГУДАМЖ ТӨСӨЛ" хэрэгжиж Б.Явуухулангийн гудамжнаас буусан 115 гэрэлтүүлэгийг Хот тохижолт үйлчлгээний албаныхан 6 багийн гэр хорооллын хөдөлгөөний эрчим ихтэй гудамж,  зам талбайд суурилуулж байна.

            Өлзийт багийн XXI зуун жишиг  хорооллын зам дагуу 27, Товцог багийн Залуучууд хэсгийн 6-р гудамжинд 15, Богдын гол багийн Цэнгэлдэхийн 7-р гудамжинд 11, Чигэстэй багийн Цэцэгт хонхор хэсгийн 3-р гудамжинд 19 ширхэг гэрэлтүүлэгийн шонг суулгаж толгойг угсарч цахилгааны эх үүсвэрт холбохоор бэлэн болгож Жинст багийн Ногоочдын хэсгийн 2-р гудамжинд 13 гэрэлтүүлэгийг суурилуулж цагийн  хуваарь гарган асааж эхэллээ.

            Гэр хорооллын гудамжаар суурилуулах 115 гэрлээс 85 ширхэгийг суурилуулсанаар гэрэлтүүлэгийн ажил 75 хувийн гүйцэтгэлтэйгээр амжилттай хийгдэж байна.

            Гэр хорооллын гэрэлтүүлэг нэмэгдүүлсэнээр иргэдийн аюулгүй зорчих нөхцөл сайжирч  уламаар гэмт хэрэг зөрчил буурч ая тухтай амьдрах орчин нэмэгдэж байгаад оршин суугчид талархаж байна.

УЛИАСТАЙ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР