Жаргалант багийн 6-р ус түгээх байранд ухаалаг төхөөрөмж суурьлууллаа

2020-08-31

НҮБ-ын Хүүхдийн сан Ус хангамж ариун цэврийн байгуулмажыг сайжруулах төслийн хөрөнгө оруулалтаар Баялаг Говь компанитай хамтран Улиастай сумын Жаргалант багийн 6-р ус түгээх байранд ухаалаг төхөөрөмж суурилуулан , дулаалж өнгө үзэмжийн сайжруулах ажлыг хийж гүйцэтгэлээ. Ингэснээр иргэд цагийн хязгаарлалтгүйгээр 24 цагийн аль ч үед усаа авах боловсон хэрэглээг нэвтрүүлж байгаагаараа онцлогтой юм.
Шинэ техник, технологи нэвтэрч, ухаалаг худгаар үйлчлүүлж байгаад иргэд сэтгэл хангалуун байна.