Ахмадын ордны барилгад урсгал засвар хийлээ.

2020-06-30

Улиастай сумын Засаг даргын тамгын газраас Ахмадын ордны барилгын урсгал засварт 5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлснээр ахмадууд маань өөрсдөө иог бясалгалын заалны 240 м2 талбайг паркетлаж, цонхондоо салхивч хийж, жижүүрийн өрөөгөө засварлаж тохижууллаа. Ингэснээр ахмадын ордонд зохион байгуулагддаг нийт ахмад настнуудад зориулагдсан төрөл бүрийн үйл ажиллагаагаа ая тухтай таатай орчинд, чанар хүртээмжтэй, олноороо хамрагдах боломжтой боллоо. 

105980499_1127367094314099_5562828098121562506_n (татах)