НОГООН БАЙГУУЛАМЖИЙН УСЛАЛТЫН СИСТЕМ АШИГЛАЛТАНД ОРЛОО

2020-06-12

Аймгийн засаг даргын “ЭКО ЗАВХАН” хөтөлбөрийн хүрээнд Улиастай сумын ЗДТГ, Тэсийн бүрд ХХК-тай хамтран төвийн хэсгийн ногоон байгууламжийн услалтын системийн эхний ээлжийг ашиглалтанд орууллаа. Услалтын системийн эхний ээлж ашиглалтад орсноор "Гүдэн цогцолбор" дахь ногоон байгууламжийн 350 гаруй мод, бут 2 га талбайн зүлгийг байнгын усалгаатай болголоо.
Услалтын системийн хоёрдугаар ээлж ашиглалтанд орсноор гудамж төслөөр хийгдсэн төв зам дагуух 200 гаруй гоёлын мод, бутыг бүрэн услах боломжтой болох юм.
"Гүдэн цогцолбор" дээр байгуулсан услалтын системийг цахилгааны эх үүсвэрээр хангахад хамтран ажилласан “Алтай-Улиастай Эрчим хүчний систем ТӨХК”-ны хамт олонд талархлаа илэрхийлье.