УЛИАСТАЙ СУМЫН НОГООН БАЙГУУЛАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА

2020-06-12


Аймгийн засаг даргын “ЭКО ЗАВХАН” хөтөлбөрийн хүрээнд Улиастай сумын ЗДТГ, НОГООН БАЙГУУЛАМЖИЙН АЛБА Богдын гол багт байрлах 60-н айлын орон сууцны гадна талбайн зүлгийн нөхөн тарилт, төв цэцэрлэгт хүрээлэнгийн зүлэгжүүлэлтийн ажил, Жинст, Өлзийт багуудад байрлах постуудын замын хажуугийн модыг нөхөн тарьж хайс хамгаалалтыг засварлан, будаж өнгө үзэмжийг сайжруулах ажлуудыг шат дараатайгаар хийж гүйцэтгэлээ.
Иргэд та бүхэн зүлэг, мод тарьж, нөхөн сэргээлт хийж хашиж хамгаалсан газруудын ногоон байгууламжийг хамгаалахад анхаарал тавьж хамтран ажиллахыг хүсье.