ӨЛЗИЙТ БАГТ ШИНЭЭР ҮҮССЭН ХУР ХОГИЙГ ДАРЖ БУЛЛАA

2020-06-09

ӨЛЗИЙТ БАГТ ШИНЭЭР ҮҮССЭН ХУР ХОГИЙГ ДАРЖ БУЛЛАA

    Аймгийн засаг даргын "ЭКО Завхан" хөтөлбөрийн хүрээнд “ЦЭН ЭКО ТӨГӨЛ” ХХК, Улиастай сумын засаг даргын тамгын газар, Хот тохижилт үйлчилгээний алба хамтран  2020 оны 06 сарын 05-ны өдрөөс  Өлзийт багт шинээр үүссэн иргэдийн нэрлэж заншсанаар "Нүүрстийн ам" "Хорихын ам"-ны  хог хаягдлыг дарж булж цэвэрлэн зогон татаж хог хаяхгүй байх санамж бичигтэй самбар байршууллаа.

       "Нүүрстийн ам" "Хорихын ам"-нд дахин хогоо хаяхгүй байхыг иргэддээ уриалж байна. Хог хаясан тохиолдолд зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахыг анхаарна уу.

              Энэ Ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэсэн “ЦЭН ЭКО ТӨГӨЛ” ХХК-ны хамт олонд талархалаа илэрхийлэе

 Улиастай сумын засаг даргын тамгын газар

ХУР ХОГТОЙ БАЙДАЛ