Нүхэн жорлонд ариутгал халдваргүйтгэл хийлээ.

2020-05-15

Аймгийн Засаг даргын “Эко-Завхан” аяны хүрээнд covid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлж Улиастай сумын ЗДТГ, Хот тохижилт үйлчилгээний алба, багийн ажлын албаны 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 6 багийн нийт 20000 м3 эзэлхүүнтэй 3100 нүхэн жорлонгийн дотор гаднах тал болон бохир усны нүхийг 65 %-ийн хлорын шохойн сүүн уусмал бэлтгэж автомаксаар шүршиж ариутгалаа. Ариутгалын ажилд идэвхитэй оролцож хамтран ажилласан иргэддээ баярлалаа.

Хамтарч ажиллаж - Хамтдаа хөгжье.