ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИН АЖИЛЛАЖ БАЙНА

2020-05-14

ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИН АЖИЛЛАЖ БАЙНА

       Улиастай сумын сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны зөвлөл 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хуралдаж жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, шинээр байгуулах, үйл ажиллагааг өргөтгөх, сэргээх, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор 29 иргэн, аж ахуйн нэгжид 97.0 сая төгрөгийн эх үүсвэрийг олгохоор баталлаа. Үүнд: Гар урлал, оёдол үйлдвэрлэлийн 9 иргэнд 30 сая, газар тариалангийн 6 иргэнд 18.0 сая, фермер, хүнс үйлдвэрлэлийн 3 иргэнд 10.0 сая, модон эдлэл, тавилга үйлдвэрлэлийн 6 иргэнд 20.0 сая, засвар үйлчилгээний 4 иргэнд 15.0 сая, эко төслийн 1 иргэнд 4.0 сая төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэлээ.

УЛИАСТАЙ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР