СУМЫН ЗАСАГ ДАРГЫН 2016-2020 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРТ ТУСГАГДСАН УЛААН ХАЛЬСТ САРМИСНЫ ТАРИАЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХИЙГ ДЭМЖИН АЖИЛЛАА

2020-05-12

Сумын Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Улаан хальст сармисны тариалалтыг нэмэгдүүлэхийг дэмжин  ажиллаа

 

         Сумын Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Улаан хальст сармисны тариалалтыг нэмэгдүүлэхийг дэмжинэ” зорилтыг хэрэгжүүлж, өнгөрсөн жил 30 тариалан эрхлэгч 1га талбайд улаан хальст сармис тариалснаар 450 кг ургац хураан авч 200 кг үрийн нөөц бүрдүүлсэн байна. Улааан хальст сармисыг 2 дахь жилдээ 28 иргэнд гэрээгээр өгч, тариалах талбайн хэмжээг 0.5 га-гаар нэмэгдүүлж, үрийн нөөц бүрдүүлэх, ажлын байр бий болгох, өрхийн орлогыг нэмэгдүүлэхээр Лааны буланд 1.5 га газарт тариалалт хийлээ.

 

      УЛИАСТАЙ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР