ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

2020-01-16

 

  ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

 

                       

        Завхан аймгийн Улиастай сум нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос  Завхан аймгийн Улиастай сумын, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн 2020 оны хичээлийн жилд хэрэглэгдэх үдийн цай, хоол хүнсний материал нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

 Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт, захиалга болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

          Тендерийн баримт бичгийг ( хүсвэл нэмэлт хувийг ) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь  аж ахуй нэгж байгууллага 50000 төгрөг, иргэн 20000 төгрөг эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Үнийн саналыг Ерөнхий боловсролын 3,4-р сургууль, Сургуулийн өмнөх боловсролын 7,8,9-р цэцэрлэгийн тендерт оролцох хүсэлтэй ААНБ, иргэд 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 09 цаг 30 минут-аас өмнө,  Ерөнхий боловсролын 1,2,5-р сургууль, Сургуулийн өмнөх боловсролын 1,2,3,4,5,6-р цэцэрлэгийн тендерт оролцох хүсэлтэй ААНБ, иргэд 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 09 цаг 30 минут-аас өмнөЗавхан аймаг. Улиастай сумын Засаг Даргын Тамгын Газар 1-р давхарт №105 тоот өрөө, утас: 91919319, 80476861. хаягаар ирүүлнэ.

 

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан Ерөнхий боловсролын 3,4-р сургууль, Сургуулийн өмнөх боловсролын 7,8,9-р цэцэрлэгүүдийн үнийн саналыг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 10 цаг 00 минутанд,  Ерөнхий боловсролын 1,2,5-р сургууль, Сургуулийн өмнөх боловсролын 1,2,3,4,5,6-р цэцэрлэгүүдэд ирүүлсэн үнийн саналыг 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 10 цаг 00 минутанд Улиастай сумын Засаг Даргын Тамгын Газрын хурлын танхимд нээнэ.

 

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана. 
Банкны нэр:  Төрийн сан
Дансны дугаар : 100091750405

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Завхан аймаг.Улиастай сумын Засаг Даргын Тамгын Газар 1-р давхарт №105 тоот өрөө

утас 91919319, 80476861

Ангилал

Facebook