Гэр хорооллын цахилгаан дамжуулах агаарын шугамын өргөтгөлийн ажлын явц

2019-08-06

Агьтын аманд шинээр 10кВ-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам 0,7 км, 10/0,4кВ-ийн дэд станц-1ш , 0,4кВ-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам 0,5 км газар шинээр хийгдэж байна.

Чигэстэй багийн Мал эмнэлгийн арын хэсэгт 0,4кВ-ийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг 240м газарт шинэчилэн хийж 18 айл өрхийн цахилгааны асуудал шийдэгдлээ.

Жаргалант багийн нефтийн арын Чандмань хэсгийн 0,4кВ-ийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг 880м газарт хийж нийт 42 айл өрх цахилгааны эх үүсвэрт холбогдох боломжтой боллоо.

Жинст багийн Ногоочдын хэсгийн айл өрхийн цахилгаан хангамжийг сайжруулах 0,4кВ-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам 873м газар хийгдэж нийт 39 айл өрхийг цахилгаанаар хангах боломжтой боллоо.

Өлзийт багийн 21-р зуун хороололд 10кВ-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам 0,7 км, 10/0,4кВ-ийн дэд станц-1ш , 0,4кВ-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам 2,1км газар шинээр хийгдэж байна.

УЛИАСТАЙ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР