“Гудамж төсөл”-ийн гүйцэтгэлийн ажил явагдаж байна.

2019-08-07

1-р хэсэг: Аюулгүйн тойрог нь 4-н замын уулзвар болох бөгөөд хамгийн өргөн хэсгээрээ 22м болон өргөсөж 2 талдаа 1,9км дугуйн зам, 1,9км явган хүний зам хийгдэнэ.

2-р хэсэг: Явуугийн гудамж, төв тойргоос ногоон хашааны уулзвар хүртэл 840м 10метрийн өргөнтэй замыг 4-н эгнээтэй 12м болгон өргөсгөнө. 2 талаараа 1,5м өргөнтэй 1,6км урттай явган болон унадаг дугуйн зам, борооны ус зайлуулах шугам тавигдана.

4-р хэсэг: Цагдаагийн посттой жижиг тойргоос ногоон хашааны араар төв замын уулзвар хүртэл 2 талаараа 1,5м өргөнтэй унадаг дугуйн болон явган хүний замтай 14,4м өргөнтэй 2км авто зам шинээр тавигдана.

5-р хэсэг: Төв замын уулзвараас Эмнэлгийн урдуур 2,1км авто зам шинэчлэгдэхээс энэ онд 1,1км авто зам хийгдэнэ. Одоо байгаа 9м өргөнтэй замыг өргөсгөж нэмж 2 талд нь дугуйн зам хийж нийт өргөнийг 14,3м болгоно.

6-р хэсэг: Баатар зээлийн гудажны 392м 7-р хэсэг: Театрын баруун талын уулзвараас Хаан жинст дэлгүүр хүртэл 106м

8-р хэсэг:Гэрлэн дохиотой уулзвараас Талст дэлгүүрийн урд талын зам хүртэл 88м 9-р хэсэг: Баатар зээлийн гудамжнаас Манба даржаалан хийд чиглэлийн 147м

10-р хэсэг: Баатар зээлийн гудамжнаас 6-р цэцэрлэгийн хажуугаар эмнэлгийн урд талын замд холбох 38м, 12-р хэсэг: Гэрлэн Дохиотой уулзвараас ар талруугаа Нутгийн удирдлагын ордны арын зам хүртэл 375м, 15-р хэсэг: Эмнэлгийн урд замын төгсгөлөөс Улиастай сумын ЗДТГ-ын урдуур төвийн 60-н айл хүртэл, 60-н айлын уулзвараас хойгуураа Зооноз өвчин судлалын төв хүртэл 95м авто замууд шинэчлэгдэж явган болон унадаг дугуйн зам шинээр хийгдэнэ.

Шинэчлэгдэж байгаа замуудад шинээр гэрэлтүүлэг тавигдана. Хот Тохижилт Үйлчилгээний Алба санаачлан хуучин замын гэрэлтүүлгийг гэр хорооллын гудамжинд байрлуулахаар буулгаж, дахин ашиглаж болох явган замын хавтан, хашлагыг хуулан авч байна.

“Гудамж төсөл”-ийн хэрэгжилтийн явцаас

УЛИАСТАЙ СУМ ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР