ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР, АВТО МАШИНГҮЙ ӨДРИЙН АРГА ХЭМЖЭЭНҮҮД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНГӨРЛӨӨ

2019-06-03

“УНАДАГ ДУГУЙ”-Н УРАЛДААН  

           Улиастай сумын Засаг даргын Тамгын газраас  Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр зохион байгуулсан “Унадаг дугуйн” уралдааны 8-10 насны ангилалд Л.Батмагнай, Г.Мөнх-очир, П.Гардмагнай,  11-12 насны ангилалд Д.Энхболд,  Г.Лхагвасайхан, Г.Амарбаясгалан нар эхний байранд шалгарлаа.

 

ДУГУЙН АЯЛАЛ

     Улиастай сумын Засаг даргын Тамгын газар,  Шүүхийн Тамгын газар,  Цагдаагийн газар,  Прокурорын газар,  Шүүхийн шинжилгээний алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хамтран зохион байгуулсан Хөдөлгөөн эрүүл мэнд-эрүүл байгаль, саруул ухаан сэдэвт бүх нийтийн “Дугуйн аялал”-д 60 гаруй дугуйчид оролцлоо.

Аялалын бартаат замын уралдааны эрэгтэй төрөлд О.Төгөлдөр,  П.Энэрэлсайхан,  А.Пүрэвсүрэн,  эмэгтэй төрөлд Ц.Норовсүрэн,  Б.Мөнхчимэг,  Э.Минжмаа,  Иж бүрэн тоноглолтой дугуйчнаар Б.Цогтбаяр, Ахмад дугуйчнаар Б.Түдэв,   Хамгийн олон дугуйчин оролцуулсан байгууллагаар аймгийн Цагдаагийн газар тус тус шалгарлаа.

ЯВГАН АЯЛАЛ

            Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, авто машингүй өдрийн  арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан 2019-06-02-ны өдрийн явган аялал Заан Товцог хайрханы их оргилд  85 хүн /хүүхэд, багш, эцэг эхчүүд/ оролцлоо.

Аяллыг: Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Улиастай сумын ЗДТГазар, "Ялгуусны харшийн орой" ууланд алхагчдын нэгдэл хамтран зохион байгуулав.

Бидэнтэй хамтран ажилласан Аймгийн Нэгдсэн эмнэлэг, "Жавхлант хийморь" хоршооны хамт олонд Талархал илэрхийлье. Хамтран аялсан Багийн гишүүддээ баярлалаа.

 "Эүүл биед саруул ухаан, Ихийг бүтээх эрч тэмүүлэл оршино"... 

УЛИАСТАЙ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

3Х3 САГСАН БӨМБӨГ

СУПЕР ХОНЖВОРЫН АЗТАН