Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Ихэнх нутгаар салхи, шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2019-04-16

        Ихэнх нутгаар салхи, шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2019 оны 04 дүгээр сарын 17-ноос 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 16-17-ны шөнө нутгийн хойд болон төв, Хангайн уулархаг нутгаар, 18-19-ний шөнө нутгийн хойд болон төвийн хэсгээр, 19-нд зарим газраар бага зэргийн хур тунадас орж цасан болон шороон шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 7-12м/с, 17,18,20-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр, 19-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд дулаарч Идэр, Тэс голын хөндий болон Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, говь, талын нутгаар шөнөдөө 0-5 градус дулаан, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байна. 16-17-ны шөнө ихэнх нутгаар сэрүүснэ.

УЛИАСТАЙ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР,  ЗАВХАН УЦУОШТ

Ангилал

Facebook