“Ногоон-Улиастай хөтөлбөр”-ийн Ногоон байгууламжид шаардагдах мод, бут, зүлгийн үр нийлүүлэх ажлын тендер зарлагдлаа

2019-03-22

Нэг. ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

 

Тендер шалгаруулалтын нэр: “Ногоон-Улиастай хөтөлбөр”-ийн Ногоон байгууламжид шаардагдах мод, бут, зүлгийн үр нийлүүлэх ажил.

Тендер шалгаруулалтын дугаар: 01-ХА-01/2019

         Завхан аймгийн Улиастай сумын ЗДТГ нь эрх бүхий тендерт оролцогчдоос Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид тарих мод бут, зүлгийн үр худалдан авах тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна. 

Үнийн санал ирүүлэх техникийн тодорхойлолтыг хавсаргасан болно.
Тусгай  зөвшөөрөл  ирүүлэх  эсэх: Ойн мэргэжлийн байгууллагын эрхтэй байх      

 

Үнийн саналыг 2019 оны 04 дугаар сарын 01-ны өдрийн 11.00 цаг-аас өмнө Завхан аймаг Улиастай сумын Засаг даргын тамгын газрын байранд ирүүлнэ үү.

 

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан  2019 оны 04 дугаар сарын 01-ны өдрийн 11.30 цаг-т нээнэ.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг эргэж төлөгдөх нөхцөлгүйгээр 50.000 төгрөгөөр худалдан авч болно.

Төлбөр хийх хэлбэр: Дансанд шилжүүлсэн байх.

Банкны нэр: Төрийн сангийн данс

Дансны дугаар: 1000 9175 0405

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй. 
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Завхан аймгийн Улиастай сумын ЗДТГ-ын байр. 1-р давхар. Ногоон байгууламжийн албаны даргын  өрөөнд. e-mail: b.gantuya8502@gmail.com Утас: 70463618 99707823,

Ангилал

Facebook