Улиастай сумын 6-р цэцэрлэгийн танилцуулга

2019-02-26

Завхан аймгийн Улиастай сумын 6-р цэцэрлэгийн танилцуулга

Манай цэцэрлэг нь анх 1977 оны 09-р сард цэцэрлэгийн 2 бүлэг яслийн 1 бүлэг 11 ажилтантай 75 хүүхэдтэй хүүхдийн төлөө фондын хөрөнгөөр баригдаж Боловсролын яамны тушаал шийдвэрээр хүүхдийн цэцэрлэг нэртэйгээр байгуулагдсан. 

Одоогоор байгуулагдсан цагаасаа эхлэн 40 жил үйл ажиллагаагаа явуулж 4 бүлэг 18 багш, ажиллагсад 152 хүүхдэд СӨБ-ыг олгож, сургалтын цөм хөтөлбөрийн агуулга, зорилгыг хүүхдийн ахицын үнэлгээнд суурилан, мэдлэг чадвар, дадал хэвшил олгох төлөвшүүлэх, хүүхэд бүрийн хөгжлийн төлөө "ӨӨРЧЛӨЛТИЙГ ӨӨРӨӨСӨӨ ЭХЭЛЖ ХАМТДАА ХӨГЖИЦГӨӨЕ" уриатайгаар хамт олны баг ажиллаж байна.

 

Хүндэтгэсэн:VI-р цэцэрлэгийн хамт олон

Улиастай сумын 6-р цэцэрлэг