СЭРЭМЖЛҮҮЛЭГ

2018-11-30

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

         Цаг агаарын урьдчилсан мэдээгээр 12-р сарын 01,02-ний өдрүүдэд шөнө нийт нутгаар цас орж, салхи 14-16м/с, түр зуур секундэд 22-24 метр хүрч ширүүсэн, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, 02-ноос нийт нутгаар хүйтний эрч эрс чангарах төлөвтэй байна.  Цасан  шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах,  авто зам, даваа цасанд хаагдах, халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гарч болзошгүй тул энэ өдрүүдээр  замд гарахгүй байх,  хүүхэд хөгшдийг тээвэрлэхгүй байх зайлшгүй шаардлагатай тохиолдолд замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн  найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг  Улиастай сумын засаг даргын тамгын газраас нийт иргэддээ  анхааруулж байна.

УЛИАСТАЙ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР