ХАМТРАН АЖИЛЛАДАГ БАЙГУУЛЛАГА ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.

2018-11-23

Хамтран ажилладаг байгууллага төсөл хөтөлбөрүүдийн ээлжит хэлэлцүүлэг боллоо.

    Онцгой байдлын газар улиастай сумын ЗДТГ, Дэлхийн зөн ОУБ-ын орон нутгийн даван туулах чадвар өрхийн амьжиргааг дээшлүүлэх, хүүхэд хамгаалах, хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрүүдийн 2018 оны хамтран ажилласан ажлын хэрэгжилт, үр дүнг хэлэлцэж 2019 онд хийж хэрэгжүүлэх ажлын чиглэлээ тодорхойлж хамтран хэрэгжүүлэх болон өөр өөрсдийн хариуцан хийж гүйцэтгэх ажлын уялдаа холбоог сайжруулж харилцан мэдээлэл солилцож үр дүнг олон нийтэд мэдээлэх ажлыг сайжруулахаар тохиролцлоо. Хүүхдээ сонсох аян гамшгийн эрсдлийг бууруулах ажлын зардлыг  төсөвт  суулгуулах, саналыг холбогдох газруудад хүргүүлэх зорилтот бүлгүүдэд  чиглэгдсэн хөрөнгө оруулалтын зарим  зардлуудыг  Улиастай сумын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 2019 оны үндсэн чиглэлд тусгаж хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

УЛИАСТАЙ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР