ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД

2018-11-21

ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД
 
          Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т заасны дагуу Улиастай сумын 2019 оны Газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд санал өгөх хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 30-ны хооронд Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 413 тоотод ирж саналаа өгнө үү. Иргэдээс авсан саналаа аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн боломжтой газрыг төлөвлөгөөнд тусгуулах болно.
 
 
ХОЛБОО БАРИХ УТАС: 70462620, 94116224, 94114169
ГХБХБГАЗАР, УЛИСТАЙ СУМЫН ЗДТГАЗАР
 
 
        2019 оны Газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөний саналыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас 2018 оны 11 сарын 15-аас 11 сарын 30 хүртэл авах тул саналаа өгнө үү.
/Иргэдээс авсан саналаа аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн боломжтой газрыг төлөвлөгөөнд тусгуулах болно./