АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

2018-10-11

Ахмадын баярыг тохиолдуулан ахмадуудын дунд урлаг, спортын 8 төрлийн уралдаан тэмцээнийг зохион байгуулж,  багуудын ажлын алба, ИТХ-ын төлөөлөгчид ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

            Сумын Засаг даргын Тамгын газраас Чигэстэй багийн  иргэн  И.Долгорсүрэнг “Ажил хэрэгч ахмад”-аар, Б.Бэгзийг “Бүтээлч” ахмадаар, Богдын гол багийн иргэн  Ж.Далайхүүг “Хөдөлмөрч ахмад”-аар,  М.Дуламжавыг “ Байгаль хамгаалагч ахмадаар, Товцог багийн иргэн  О.Лхагвааг “Ахмад тариаланчаар”,  Жаргалант багийн иргэн Л.Цэвээнийг “Бүтээлч” ахмадаар,  А.Бадамжавыг “Малчин” ахмадаар, Жинст багийн  иргэн Б.Хаданхүүг “ Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” ахмадаар, Өлзийт багийн иргэн Н.Баасанжавыг  “Нийгэмч” ахмадаар тус тус шалгаруулж  шагнаж урамшууллаа.