ТАЙВАНЫ АЗИЙН ИХ СУРГУУЛЬД 5 ОЮУТАН ЭЛСЭН ОРЛОО.

2018-09-19

Улиастай сумын Засаг даргын Тамгын газраас Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын гадаад хэлний мэдлэгийг сайжруулах, гадаадын их дээд сургуульд суралцах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Тайваны Азийн их сургуульд элсэн суралцах сонирхолтой 25 сурагчийг 3 сарын хугацаанд 2 үе шаттайгаар “Англи хэл”-ний сургалтанд хамруулж шалгалтын үнэлгээний дарааллын дагуу 5 сурагчийг сургалтын зардлын  50 хувийн тэтгэлэгтэйгээр Тайваны “Азийн их сургууль”-д суралцуулж байна.

Оюутнуудын байрны төлбөрийг  сумын Засаг даргын Тамгын газар бүрэн хариуцсаны зэрэгцээ сургалтанд хамрагдсан  сурагчдын  сургалтын хэрэглэгдэхүүн,  багшийн  ажлын хөлсөнд нийт  13,0 сая төгрөгийг зарцууллаа.

2018-2019 оны хичээлийн жилд Улиастай суманд англи хэлний сургалтын төвийг нээн ажиллуулах бөгөөд Тайвань улсад  эдийн засаг бизнесийн чиглэлээр   суралцах боломж нээгдэж байна.