СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ИХ НААДМЫН 1-Р ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТ БОЛЛОО

2018-06-27

Соёлын биет бус өвийн их наадмын 1-р шатны шалгаруулалтанд Улиастай сумын жижиг дунд үйлдвэрлэл  эрхлэгч 19 иргэн  монгол үндэстний хувцасны гар урлал,  уламжлалт уран хатгамал, уран дархан,  монгол гутал,  ургамал хамгаалах  уламжлалт мэдлэг,  эсгий урлал,  ширмэл ширдэг, сийлбэр, модон эдлэл,  баримал, уламжлалт арьс ширэн гар урлал, уламжлалт зан үйл/ цаг агаар шинжих,  хуримын ёслол, хүүхдийн сэвлэг үргээх ёслол, байгаль шинжих/, уламжлалт цагаан идээ, хоол бэлтгэх уламжлалт арга  зэрэг төрлүүдэд амжилттай оролцлоо.