Голын ай сав дагуух газруудаар эргүүл хийлээ.

2018-06-26

Богд, Чигэстэй голын усны сан бүхий газар хог хаягдал асгасан, асгахыг завдсан, машин техник угааж буй байдалд хяналт шалгалт хийж дутагдлыг газар дээр нь арилгуулан ажиллалаа. Шалгалтын явцад машин засварласан, машин угаахыг завдсан 80, амарч байсан 360 иргэнд хог хаягдлын тухай хуулийг сурталчилж, цаашид зөрчил дутагдлыг давтсан нөхцөлд хуулийн хариуцлага хүлээлгэхийг мэдэгдэж, ойр орчны хог хаягдлыг цэвэрлүүлэв.