“Жаргалтай гэр бүл” сургалт зохион байгуулагдлаа

2018-05-28

       Улсын их хурлын дэд дарга Я.Санжмятавын санаачлагаар Завхан аймагт хэрэгжүүлж байгаа “Жаргалтай гэр бүл”  хөтөлбөрийн сургагч багш нар Олон Улсын “Гэр бүлийн өдөр”-т зориулан “Жаргалтай гэр бүл” сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтанд Улиастай сумын эцэг, эхчүүдийн төлөөлөл нийт 70 иргэн хамрагдлаа.

Улиастай сумын Засаг даргын тамгын газрын дарга, төслийн сургагч багш Т.Мөнхбаатар дараах сэдвүүдийн хүрээнд сургалт хийлээ.

  • Гэр бүл гэж юу вэ?
  • Гэрлэлт
  • Гэр бүлийн аз жаргалыг хэрхэн бүтээх вэ?
  • Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь
  • Темпераментын нийцэл гэр бүлийн харилцаанд нөлөөлөх нь

Сургалтанд хамрагдсан иргэдэд “Жаргалтай гэр бүл” номыг гэр бүлээрээ уншиж танилцан,  бусдад үлгэр дуурайлал үзүүлэн түгээн дэлгэрүүлэхийг хүсч  бэлэглэв.