Бүсийн зөвлөгөөнд амжилттай оролцлоо

2018-05-16

“Төрийн албан хаагчийн сахилга хариуцлагын жил”- ийн ажлын хүрээнд төрийн албан хаагчдыг чадваржуулах, харилцан туршлага судлуулах төрийн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомж, стандартыг хэрэгжүүлэх, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг шуурхай, чанартай үр дүнд хүргэх зорилготой, зүүн бүсийн зөвлөгөөн 2018 оны 5 дугаар сарын 10, 11 ний өдрүүдэд Тэлмэн суманд зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд Тэлмэн, Нөмрөг, Их-Уул, Улиастай, Тосонцэнгэл сумын төрийн байгууллагуудын удирдлага, албан хаагчид идэвхтэй оролцлоо. Зөвлөгөөний үеэр зохион байгуулагдсан хууль эрх зүйн шалгалтанд 3, илтгэлийн уралдаанд 2, ажил мэргэжлийн ур чадварын уралдаан, хөгжөөнт буухай тэмцээн, сумаа танилцуулах мэндчилгээ, хошин шогийн тэмцээнүүдэд тус бүр 1 дүгээр байр эзэлж спорт урлагийн төрлүүдэд амжилттай оролцож багийн дүнгээр тэргүүн байранд шалгарч, шилжин явах цом 1 сая төгрөгөөр шагнагдлаа.