Таван чихийн амны төвлөрсөн хогийн цэгийн 30 жилийн хур хогийг дарж булaж сайжрууллаа

2018-05-01

“Сүм Сүндэр Өргөө” ХХК-тай гэрээ байгуулан 2018 оны 04 сарын 05-аас 2018 оны 05 сарын 01 хооронд төвлөрсөн хогийн цэгийг засаж сайжруулах ажлыг хийж гүйцэтгэлээ. Нийт 120 мянган квадрат талбайг цэвэрлэж 150 мянган куб метр хогийг дарж булаж 2800 куб метр хайрга элсээр хучилт хийж 1.5 метрийн гүнтэй 1200 метр хамгаалалтын шуудуу татаж 2 метрийн өндөртэй далан босголоо. Хог хаягдалд хяналт тавих харуулын байрыг иж бүрэн засварлалаа.

              Энэ Ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэсэн “Сүм Сүндэр Өргөө” ХХК-ны хамт олон хамтран ажилласан аймаг сумын удирдлага, Хот тохижилт үйлчилгээний албаны нийт ажиллагсдадаа талархлаа илэрхийлье.

 Улиастай сумын засаг даргын тамгын газар