Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх сургалт хэлэлцүүлэг уулзалтыг зохион байгууллаа.

2018-05-01

Улиастай сумын Засаг даргын тамгын газар Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтарч олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх сургалт хэлэлцүүлэг уулзалтыг зохион байгууллаа.

               Сургалт хэлэлцүүлэг уулзалтанд зургаан багийг төлөөлж өндөр настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл 10 иргэн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын байцаагч хошууч Б.Амарсанаа багийн дарга нар сумын засаг даргын тамгын газрын холбогдох мэргэжилтнүүд нийт 25- н хүн оролцлоо. Улиастай сумын эрсдэл, эмзэг байдлыг тодорхойлж цаашид эрсдэлийг бууруулах төлөвлөгөө гарган шаардлагатай зайлшгүй шийдвэрлэх асуудлыг бодлогын баримт бичигт тусган хэрэгжүүлэхээр боллоо.