ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВНА.

2018-05-01

Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний төслийг 2018 оны 04 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 8 хүртэл аймгийн Нутгийн удирдлагын ордны Нэг цонхны үйлчилгээний халамжийн ажилтан хүлээн авна.

Төсөл нь Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.9 дэх заалтыг үндэслэн хэрэгжих ба төслийн сонгон шалгаруулалтанд  Нийгмийн халамжийн тухай  хуулийн 3.1:2   18.2-д заасан өрх иргэн хамрагдана.

Тавигдах шаардлага: Төсөл бичигч 2-3 хүний бүрэлдэхүүнтэйгээр  бүлэг болсон байна.

Бүрдүүлэх материал : Төсөл

Төслийн гишүүдийн иргэний үнэмлэхний хуулбар

Хувийн өргөдөл

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөрийн чадвар алдалт тодорхойлсон баримт бичгийн хуулбарыг хавсаргана.