СУМ, БАГИЙН ХАМТАРСАН БАГУУД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

2018-05-01

Улиастай сумын сум, багийн Хамтарсан багууд  Олон улсын “ Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдөр”-т зориулан сургалтыг ДЗОУБ-ын “Завхан хангай” ОНХ-тэй хамтран  зохион байгууллаа.

 Сургалтаар Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байцаагч Д.Дашдаваа, Улиастай сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан М.Нарантуяа,  Богдын гол, Чигэстэй, Жинст багийн туслах ажилтан Б.Мөнхтуяа, Х.Чимэдлхам, Б.Гончигдорж,  Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Д.Цэгмид нар Хүүхэд хамгааллын болон  Хүүхдийн эрхийн тухай хуулиуд,   Хамтарсан багийн танилцуулга  мэдээлэл, “ Хүүхэд хүмүүжлийн эерэг аргууд”,  Хүүхдийн тусламжийн 108 утасны мэдээлэл зэрэг  сэдвүүдээр сургалт, мэдээллийг хийлээ.

Сургалтанд баг тус бүрээс 5, нийт 30 иргэн оролцлоо.