Ард иргэдийн анхааралд

2018-04-26

Улиастай сумын ногоон бүс, гэр хорооллын захын хэсгүүд голын ай сав газруудад үхсэн мал амьтны сэг зэмийг хаях зайлуулахгүй орхих зэрэг зүй бус үзэгдэл гарсаaр байна. Энэ байдал нь ямар нэгэн өвчнөөр болон өвс тэжээлийн дутагдлаар үхсэн эсэх нь тодорхойгүй, улмаар халдварт болон халдварт бус өвчин гарах, байгаль орчин, усны эх, булаг шанд бохирдуулах муу үр дагавартай тул үхсэн мал, малын сэг зэм байгаа газар тэрийг бий болгож байгаа нөхцөл байдлын талаар манай 70461200, 70462588 утсаар мэдэгдэж бидэнтэй хамтран ажиллахыг уриaлж байна.

УСЗДТГ