Тендер шалгаруулалтанд урьж байна

2018-04-11

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

 

Тендер шалгаруулалтын нэр: Ногоон-Улиастай хөтөлбөр”-ийн Ногоон байгууламжид шаардагдах мод, бут, зүлэгний үр нийлүүлэх ажил

Тендер шалгаруулалтын дугаар: 01ХА01/2018                       

Завхан аймагийн Улиастай сумын ЗДТГ нь эрх бүхий тендерт оролцогчдоос Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид тарих мод бут, зүлгийн үр худалдан авах тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна. 

Тусгай  зөвшөөрөл  ирүүлэх  эсэх: Ойн мэргэжилийн байгууллагын эрхтэй байх       

Үнийн саналыг 2018 оны 04 дугаар сарын 18-ны өдрийн 11.00 цагаас өмнө Завхан аймаг Улиастай сумын Засаг даргын тамгийн газрын байранд ирүүлнэ үү. Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан  2018 оны 04 дугаар сарын 18-ны өдрийн 11.30 цагт нээнэ. 

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг эргэж төлөгдөх нөхцөлгүйгээр 50.000 төгрөгөөр худалдан авч болно.

Төлбөр хийх хэлбэр: Дансаар тушаана.

Банкны нэр:        Төрийн сангийн данс

Дансны дугаар: 1000 9175 0405

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй. 
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Завхан аймгийн Улиастай сумын ЗДТГ-ын байр. 1-р давхар. Ногоон байгууламж хариуцсан мэргэжилтний өрөөнд. e-mail:    Sainaauliastai@gmail.com  Утас: 70463618 99707823, 99025607