хүний эрхийн нээлттэй өдөр

2018-04-09

“ХҮНИЙ ЭРХИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨР”

            Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан ХЭҮК-ын Ажлын хэсэг Завхан аймгийн Улиастай суманд 2018 оны 4 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг зохион байгуулж ажиллана.

            ХЭҮК-ын үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд сурталчилах, хүний эрхийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлэх, иргэд, олон нийт, төрийн байгууллага, албан тушаалтануудын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой сургалт, сурталчилгаа, хууль зүйн зөвөлгөө, гомдол мэдээлэл хүлээн авах, хяналт шалгалтын цогц арга хэмжээ явагдах юм.

            Энэ арга хэмжээг МУ-ын ХЭҮК, Завхан аймгийн Засаг даргын тамгын газартай  хамтран зохион байгуулна.

ТАНЬД ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ БАЙВАЛ ГАРГАХ БОЛОМЖТОЙ БА ЗӨРЧИЛ, ГОМДОЛ МЭДЭЭЛЛИЙГ СОНСОХ, ХҮЛЭЭН АВАХ, ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВӨЛГӨӨ ӨГӨХ БОЛНО

            Иргэд олон нийттэй Хөгжимт жүжгийн театерт 4 дүгээр сарын 11-ны 15:00 цагт уулзалт, ярилцлага зохион байгуулана.

Уг арга хэмжээний талаарх мэдээ мэдээлэл авахыг хүсвэл Нутгийн удирдлагын ордон 401 тоот өрөөнд ирж уулзах 70462522, 96463939 утсаар лавлаж болно.

 

 

       МОНГОЛ УЛСЫН                                            ЗАВХАН АЙМГИЙН

ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС                     ЗАСАГ ДАРГЫН ТАМГИЙН ГАЗАР